Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Түргэвчилсэн оношилгооны гурван цэг ажиллаж байна

Коронавирусний халдвар илрүүлэх түргэвчилсэн сорил тавих түр цэгүүд аймгийн Татварын хэлтсийн хуучин байр, "Номгон" ахлах сургууль, "Эрдэм" ахлах сургууль гэсэн гурван байршилд 09.00-18.00 цагийн хооронд ажиллаж байна.
Баянхонгор аймагт энэ сарын 24, 27, 28-ны өдрүүдэд коронавирусний түргэвчилсэн оношлуураар "сул эерэг" хариу гарч, PCR шинжилгээгээр дээрх тохиолдлууд сөрөг гарсан.
Аймгийн Онцгой комисс тохиолдол бүрт шуурхай ажиллан иргэнийг тусгаарлан, холбогдох арга хэмжээг авсан юм. Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн хэмжээнд тусгаарлан ажиглах байранд 50 гаруй, гэрийн тусгаарлалтад 500 гаруй иргэн ажиглалтад байна. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ