Арваннэгдүгээр сарын 1-ний өдөр буюу өнгөрсөн даваа гаригт Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдаж байсан иргэн оргосон байна.
Улмаар холбогдох байгууллагуудаас шуурхай арга хэмжээ авч ажиллан тухайн иргэнийг олжээ. Тэрбээр 10 дугаар сарын 14-нд Алтанбулаг хилийн боомтоор орж ирсэн бөгөөд короновирусийн гурван удаагийн шинжилгээ өгч, хариу нь бүгд сөрөг гарсан аж.