Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Чөлөөт бүсийн үйл ажиллагааг түр хаах шийдвэр гаргажээ

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын хуралдаанаар Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаах шийдвэрийг гаргажээ.
Аймгийн Онцгой комисс энэхүү шийдвэрээ 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар гаргасан аж. Учир нь тус аймгийн хойд хөрш ОХУ-ын Буриад улсын Хиагтын раойнд коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотой юм. Мөн хамгийн өндөр эрсдэл бүхий хилийн бүсийн аймгийн хувьд энэхүү шийдвэрийг гаргаж, хөл хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа нь цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх алхам болж буй юм. Сүүлийн үед Чөлөөт бүсээс худалдан авалт хийхээр хол ойрын аймгуудаас хүрэлцэн ирэх иргэдийн цуваа нэмэгдэх болсон нь энэхүү шийдвэрт нөлөөлжээ. Мөн хил залгаа бүс нутгуудад өвчлөлийн байдал нэмэгдэж, ялангуяа ачаа тээвэрт явж байгаа жолооч нараас коронавирусний тохиолдол илрэх нь нэмэгдэж байгаа аж. Иймээс халдвар хамгааллын дэглэмээ сайтар барьж, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос анхааруулсаар байгаа юм. Тухайлбал 10 дугаар сарын 22-ны өдөр Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн иргэдээс 9 хүн короновирусний халдвартай гарсан байна. Иймээс урьдчилан сэргийлэх ажлыг сайтар ханган ажиллахыг аймгийн Онцгой комиссын зүгээс үүрэг болголоо. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ