Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Монголын үзэсгэлэнт газрууд: Булган уул


БУЛГАН УУЛ - МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛИЙН ДУРСГАЛТ ГАЗАР
Архангай аймгийн Цэцэрлэг хотод оршдог бөгөөд байгалийн үзэсгэлэнт байдал, түүхийн дурсгалт зүйлсийг нь хамгаалах зорилгоор 1965 онд 1840 га газрыг хамруулан улсын тусгай хамгаалалтанд авсан. Булган уул нь зүүн хойш чиглэн тогтох бөгөөд хоёр Тамирын голын усны хагалбар болдог. Энэ бүсэд Аригийн нуруу, Хамрын нуруу, Хялалзахын нуруу, Мурилзахын нуруу зэрэг боржин хаднаас тогтсон олон нуруунууд байхаас гадна, зүүн өмнө талд орших Таван цохионоос эгц хойш Цагдуулт хэмээх боржин хадат уул, Малгай зэрэг өндөр уулууд оршдог.
Булган уулын зүүн хормойд Жамганы рашаан, баруун хэсэгт Ганц модны рашаан гэх мэт рашаан ус бий. Булган уул нь ой мод, хадлан бэлчээрийн ургамлаар нэн баялаг бөгөөд тус орны ой хөвч, ойт хээрийн бүсэд тохиолддог ургамлын ихэнх зүйл ургадаг. Булган уул нь хүн ам олонтой, хөл хөдөлгөөн ихтэй Цэцэрлэг хотод ойрхон байдаг учир ан амьтад нь дүрвэн зайлсан байдаг. 

Рэгзэнгийн Шинэгэрэл

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ