Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Улаанбаатар руу гарах хөдөлгөөнийг хаажээ


Ихэнх нутгаар өнөөдөр нойтон цас орж, орон нутгийн зарим чиглэлийн замын хөдөлгөөнд саад учруулж байна.
Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Улаанбаатар хотын чиглэлийн автозамд халтиргаа, гулгаа үүссэн тул гарах хөдөлгөөнийг түр хоригложээ.
Мөн цас орсны улмаас Архангай аймгийн орон нутгийн авто замд халтиргаа гулгаа их, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Түүнчлэн Авто тээврийн үндэсний төвөөс Говь-Алтай аймгийн замын хөдөлгөөн цас орсноос үүдэн саатаж буйг сэрэмжлүүлжээ.
Цас орсны улмаас өөр зам хаагдсан эсэхийг тодруулахад “Өвөрхангай аймгийн Хархорин сумаас өөр хаасан орон нутгийн зам одоогоор байхгүй” гэдгийг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Зоригоо хэлэв.
Иймд жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өвлийн дугуйгаа сольж тавихыг анхааруулж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ