Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Мөрөн сум ус зайлуулах байгууламжтай болно

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Мөрөн суманд ус зайлуулах байгууламж, Хөдөө аж ахуйг паркийгбарихад Энэтхэг улсын инженерүүдийг ажиллуулж туршлагыг нэвтрүүлэх талаар ярилцаж хамтран ажиллахаар болов. Мөн Хөвсгөл аймгаас Энэтхэг улсад оюутан, төрийн албан хаагч нарыг суралцуулах саналыг Засаг дарга Л.Ганболд тавьжЭлчин сайд М.П.Сингх саналыг хүлээн авлаа.

Тус аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гадаад харилцаа хамтын ажиллагааны “Найрсаг Хөвсгөл” дэд хөтөлбөрийг боловсруулан батлуулж 5 зорилтын 30 арга хэмжээг тусган нийт 9 улсын 16 хот мужтай хамтран хэрэгжүүлж байна. Цаашид Энэтхэг улстайхамтынажиллагааг өрнүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ