Сүхбаатар /МОНЦАМЭ/.Монгол улсын Төр, Шашин, нийгмийн нэрт зүтгэлтэн, Зүүн хязгаарыг тохинуулах сайд, Егүзэр хутагт Ж.Галсандаш дээдсийн мэлмий гийсний 150 жилийн ойд зориулсан арга хэмжээ төрөлх нутаг Эрдэнэцагаан суманд үргэлжилж байна. Тус суманд 09 дүгээр сарын 19-ний өдөр шашин- соён гэгээрэхүйн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болов.
Энэтхэг улсад суралцаж буй V Егүзэр хутагтаас их тэмдэглэлт ойг тохиолдуулан нийт иргэд, сүсэгтнүүдэд зориулан Лхам бурханы жинан хайрлаж өгөхийг Монгол багшЖавзандорж гэгээнтнээс хүссэний дагуу тэрээр бусад лам хуваргуудын хамтаар Эрдэнэцагаан сумын сүсэгтэн олонд дээдийн ном хайрласан байна. Нутгийнзон олон ч буян номын ажлыг олноор даган баясжээ.
Мөн ойг тохиолдуулан Эрдэнэцагаан сумын уугуул иргэд хамтран сумынхаа хийдийг засварлан тохижуулжээ.