http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хотхоны бохирын худгаас 4-5 сартай байж болзошгүй, 400 гр жинтэй ураг олджээ


Орхон аймагт хотхоны бохирын худгаас нас бараад удсан байж болзошгүй нярай хүүхдийн цогцос олдсон гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас тодрууллаа.
Цагдаагийн байгууллагад энэ оны тавдугаар сарын 13-ны өдөр “нэр бүхий хотхоны бохирын худгаас нярай хүүхдийн байж болох цогцос олдлоо” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Урьдчилсан байдлаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байрлах нэр бүхий хотхоны бохирын худгийн засварын ажлыг хэрэгжүүлэх явцад 4-5 сартай байж болзошгүй, 400 гр жинтэй ураг байсныг тогтоож, шаардлагатай шинжээчийн дүгнэлтийг гаргуулахаар шүүх шинжилгээний байгууллагад тогтоол хүргүүлээд байна. Тус аймгийн цагдаагийн газар гэмт бүртгэлд авч шалгалтын ажиллагааг үргэлжилж байна гэх хариултыг өглөө.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ