Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Найман сая гаруй толгой мал оторлуулах хүсэлт ирүүлжээ

Ойрын өдрүүдэд цаг агаар хүйтэрч өвлийн улирал ойртсоныг сануулах аж. Тиймээс нийслэл болон орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар сурвалжлахаар хэд хэдэн газрыг зорилоо. Бидний эхний очсон газар ХХААХҮЯ байв. Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай 19 дүгээр тогтоол гарсан байна. Тиймээс тогтоолын дагуу аймаг сумдын Засаг дарга нарын захирамж гарч,орон нутагт өвөлжилтийн бэлтгэл байдлыг ханган ажиллаж байгаа аж.
БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫН ТУХАЙД
2020- 2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгааг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан байна. Энэ судалгаагаар нийт бэлчээрийн 50 хувьд нь бэлчээрийн даац хүрэлцээтэй. Харин 25 хувьд 1-3 дахин, үлдсэн 25 хувьд гурваас дээш хувиар бэлчээрийн даац хэтэрсэн. Мөн нийт бэлчээрийн 60 хувьд нь ургац сайн, 30 хувьд дунд зэрэг, 10 хувьд нь муу гэсэн дүн гарчээ.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан аймгуудад бүсчилсэн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх хурлыг зохион байгуулж, холбогдох ажлуудыг хийж байгаа аж. Мөн салбарын сайд З.Мэндсайхан, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор зургаан аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавьжээ. Тодруулбал, бэлчээрийн даац хэтэрсэн, зуншлага тааруу, өвөлжилт хүндэрч болзошгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсгийг томилж, гамшиг зудын эрсдэл тогтоох ажлыг шуурхай зохион байгуулж өгөхийг хүссэн байна.
ХАДЛАН БЭЛТГЭХ АЖИЛ УДААШРАЛТАЙ БАЙНА
Өнөөдрийн байдлаар нийт 95,6 мянган тонн өвс бэлтгэсэн байна. Тухайлбал, Баян-өлгий аймаг 50,Дорнод аймаг 11.6, Сэлэнгэ 14, Хэнтий аймаг 10 тонн өвсийг бэлтгэжээ. Энэ жилийн хувьд хадлан бэлтгэх аймгуудад хур тунадас их орж байгаа учраас ажил удаашралтай байгааг хэллээ.
НАЙМАН САЯ ГАРУЙ ТОЛГОЙ МАЛ ОТОРЛУУЛАХ ХҮСЭЛТ ИРҮҮЛЖЭЭ
ХХААХҮЯ-наас аймгуудаас отроор өвөлжих, хаваржих малчдын судалгааг гаргажээ.Судалгаагаар улсын тусгай хамгаалалттай хилийн зурвас газар, улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний отрын бүс нутгуудад отроор өвөлжих, хаваржих малчдын тоог гаргасан байна. Тодруулбал,тусгай хэрэгцээний отрын нөөц нутгуудад нийт 16.386 өрхийн найман сая 357 мянган толгой малыг өвөлжүүлж,хаваржуулах хүсэлтийг орон нутгаас ирүүлжээ.Энэ талаар ХХААХҮЯ-ны бэлчээр ашиглалт зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Бямбадорж “Хүсэлт ирүүлсний дагуу бүгдийг нь отор нүүдэл хийлгэх боломжгүй. Нөөц нутгуудын бэлчээрийн даацтай нь уялдуулж тодорхой тооны малыг оторлуулах ажлыг зохион байгуулна. Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт арваннэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын 1-нд отроор өвөлжүүлэх ажлыг холбогдох аймаг сумдын Засаг даргын тамгийн газартай хамтран зохион байгуулна. Мөн Улсын тусгай хамгаалалттай хилийн зурвас газруудын хувьд БОАЖЯ-ндхолбогдох хүсэлтийг хүргүүлж энэ ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна” гэлээ.ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан аймгуудад бүсчилсэн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх хурал зохион байгуулж, холбогдох ажлуудыг хийж байгаа аж. Мөн салбарын сайд З.Мэндсайхан, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор зургаан аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавьжээ. Тодруулбал, бэлчээрийн даац хэтэрсэн, зуншлага тааруу, өвөлжилт хүндэрч болзошгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсгийг томилж, гамшиг зудын эрсдэл тогтоох ажлыг шуурхай зохион байгуулж өгөхийг хүссэн байна. Ийнхүү орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын мэдээллийг хүргэлээ. Харин нийслэлчүүд өвөлд бэлэн үү. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахаар жил бүр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нэгтгэсэн дүн мэдээллийг танилцуулдаг. Энэ онд өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд 1356 төсөл арга хэмжээг төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Есдүгээр сарын 15-наас орон сууц, сургууль,цэцэрлэг, аравдугаар сарын 1-нээс аж ахуйн нэгжүүдийн халаалтыг өгснөөр Улаанбаатар хотын дулаан хангамж халаалтын ажил жигдэрнэ гэв.
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙГДЭЖ БУЙ АЖЛУУД
Нийслэлийн Засаг даргын 2020 оны тавдугаар сарын 21-ний А725 тоот захирамжаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 24 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн байна. Уг ажлын хүрээнд 20 сургууль цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээнд үзлэг хийжээ. Үүнээс 14 сургууль, цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээний ажлыг засварлаж байгаа аж. Улмаар есдүгээр сарын 20-д гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн “ Бид өвлийн бэлтгэл ажлын хүрээнд агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлж байна.Тухайлбал, Амгалан дулааны станцын хүчин чадлыг сайжруулж тэр орчмын 41 халаалтын зуух, 91 барилгыг төвлөрсөн дулаан хангамжид холбох тал дээр ажиллаж байна. Мөн “Газарчин” дээд сургуулийн орчмын хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбохоор Азийн хөгжлийн банк гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд ажиллаж байна. Ингэснээр “Газарчин” дээд сургуулийн орчмын 14 халаалтын зуухыг буулгах боломжтой. Мөн “Сэлбэ”дэд төвийн хүрээнд сэлбийн дулааны 28 кв станцыг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд тав, зургаа, долоон буудалорчмын хэрэглэгчдийг дулааны станцаар хангах боломж бүрдэнэ” гэлээ.
3726 ТОНН ДАВС, 4785.6 ТОНН БОДИС НӨӨЦӨЛНӨ
Нийтийн эзэмшлийн болон орон сууц болон гэр хорооллын доторх гудамж зам талбайн давс бодисыг нөөцөлдөг. Үүнийг жил бүр Улаанбаатар хотын Захирагчийн алба хариуцдаг. Өнөөдрийн байдлаар 3726 тонн давс, 4785.6 тонн бодис нөөцлөхөөр ажиллаж байна. Хувийн хэвшлийн зам талбайн байгууллагуудад 1120 тонн бодисыг хувийн хөрөнгөөр энэ сард багтаан нөөцлөх үүрэг өгсөн. Мөн энэ сарын 9-ний байдлаар хот тохижилтын газар 400 тонн бодис, дүүргүүдийн хувийн хэвшлийн зам талбайн цэвэрлэгээний байгууллага 140 тонн бодис, 289 тонн давс, дүүргүүд болон дүүргийн орон нутгийн аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд181 тонн бодис нөөцлөхөөр худалдан авалт хийж байгаа аж
.ОЙРЫН ӨДРҮҮДЭД ЦАГ АГААР ХҮЙТЭРЧ ТҮЛШНИЙ ХЭРЭГЦЭЭ ИХЭСНЭ
Нийслэлийн Засаг даргын А1036 дугаар 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах захирамж гарчээ. Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн яндан зуухны битүүмжлэлийг шалгах, дулаалгын гарын авлага, зөвлөмжийг айл өрхүүдэд хүргэх ажил зохион байгуулахыг үүрэг өгсөн байна. Мөн сайжруулсан түлшний үйлдвэрлэл болон түлшний чанар стандартад хяналт тавих ажлыг үүрэг болгожээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Таван толгой түлш компани” “Агаарын бохирдолтой тэмцэх газар”, дүүргийн Засаг даргууд хамтран тухайн дүүргүүдэд байрлах сайжруулсан түлш нөөцлөх боломжтой агуулахын тооцоо судалгаа гаргажээ. “Таван толгой түлш компани” өөрийн агуулахын цэгүүд, нийслэлийн Засаг даргаас олгосон газрууд дээр барьсан саравч зэрэг сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байгаа аж. Одоогийн байдлаар нийт 80 орчим мянган тонн сайжруулсан түлш нөөцөлжээ.“Таван толгой түлш” компанийн зүгээс энэ онд 1000 орчим борлуулалтын цэгээр сайжруулсан түлшээ борлуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн сайжруулсан түлшний тээвэрлэлтийн ажлыг 23 аж ахуйн нэгж байгууллага хариуцахаар болжээ.
20 ТОНН МАХ БЭЛТГЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Улаанбаатар хотын хэмжээнд 20 мянган тонн мах бэлтгэх үүргийг ХХААХҮЯ-аас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ирүүлж,уг ажлыг наймдугаар сарын 1-нээс эхлүүлсэн байна. Арилжааны банкны эх үүсвэрээр нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан мах бэлтгэн, нийлүүлэх, худалдан борлуулах арга хэмжээнд нийт 22 гаруй аж ахуй нэгж оролцохоор хүсэлтээ ирүүлжээ. Хүнсний аюулгүй байдлын хүрээнд мэргэжлийн хяналт, мал эмнэлэгтэй хамтарч, хадгалах нөхцөлийн стандартыг хангаж байгаа эсэх, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаа эсэх зэрэгт хяналт тавин ажиллаж байна.
ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ