Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар ХААН банктай хамтран жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүний өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг энэ сарын 2-ны өдрөөс зохион байгуулж байна.
Энэ ажлын хүрээнд орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулах цэгийг Өлгий хотын төвд ХААН банкны хуучин байранд нээв.
"Бүтээгдэхүүнээ борлуулах хүсэлтэй тус аймгийн иргэн, аж ахуйн нэгжүүд тухайн байранд байрлан лангуу ажиллуулж болно. Үзэсгэлэн худалдаанд оролцогчдод нэг сар түрээсийн төлбөргүйгээр худалдаа үйлчилгээгээ эрхлэх боломж бүрдүүлсэн. Шинээр оролцох хүсэлтэй хүмүүс аймгийн ХХААГ-т хандах шаардлагатай" хэмээн тус газрын мэргэжилтэн С.Лара хэллээ.
Орон нутгийн үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүний өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа ирэх сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.