Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

УВС: Англи улсын иргэний биеийн байдал хэвийн байна


COVID-19 өвчний халдвар авсан нь батлагдсан Франц улсын иргэнтэй нэг онгоцоор Монголд ирсэн Англи улсын 67 настай иргэн Энтони Дрейкийг Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг Ямаат уул гэдэг газар энэ сарын 10-ны өдөр тусгаарласан.
Мөн түүний жолооч, тогооч, орчуулагч нарыг тухайн газар тусгаарлаж, хяналтад авсан. Тэднээс авсан шинжилгээгээр коронавирус илрээгүй.
Англи улсын иргэний бидийн байдал ямар байгаа талаар Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Л.Отгонбилэгээс тодруулахад “Биеийн байдал нь хэвийн байгаа. Халуурах, ханиах шинж тэмдэг илрээгүй. Тэднийг 14 хоног тусгаарлаад дахин шинжилгээнд хамруулах ёстой” гэв.
Дахин шинжилгээгээр COVID-19 өвчний халдварын шинж тэмдэг илрээгүй нөхцөлд тусгаарлалтаас гаргах юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ