Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зайсангийн автозамын засварын ажил дуусаж дээрх чиглэлийн хөдөлгөөнийг нээлээ



Хан-Уул дүүргийн Зайсан орчмын дулааны шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажил дуусаж зорчих зам тээврийн хөдөлгөөнийг нээлээ. Дулааны шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлыг хийж эхлүүлснээр Хан-Уул дүүргийн 11-р хороо буюу Зайсан орчмын замын хөдөлгөөнийг хаасан. Харин өнөөдрөөс эхлэн засвар шинэчлэлийн ажил дууссан учир тус замын хөдөлгөөнийг нээжээ. Энэ хэсэгт 480 метр урттай хонгилын системээр цэвэр усны 219 диаметртэй хос шугам хийсэн байна. Цэвэр усны асуудал тулгамдаж байсан учир дулааны шугам сүлжээ, төвийн цэвэр усаар хангах ажил хийгдсэн аж. Нийтдээ  325 метрийн дулааны хос шугам тавигдсан.
 
Хорооллын бичил орчмын арын зам, Дарь-Эхийн замын хөдөлгөөнийг тус тус нээжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ