Улаанбаатар/МОНЦАМЭ/.Баянхонгор аймгийнЗаг сумын нутаг Түүхийн хөндий гэх газартхууль бусаар ашигт малтмал олборложбайсан зөрчлийгЭЦА, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын хамтарсан шалгалтаарилрүүлжээ.
Улмаар олборлолтод ашиглаж байсан том оврын техник хэрэгслийг хураан авч тухайнгазарт нөхөн сэргээх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар болсон байна. Баянхонгор аймгийнЖаргалант, Заг сумдад хяналт шалгалтын ажил үргэлжилж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Ташрамд дурдахад, ЭЦА, БОАЖЯ, УУХҮЯ, НМХГ-ын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтэс хамтран “Нөхөн сэргээлт-2020” аяны хүрээнд 10 дугаар сарын 15-ныг дуустал уул уурхайн нөхөн сэргээлтийг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа юм.