Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АНЭУ, Израиль хоорондын хэлэлцээрт Цагаан ордонд гарын үсэг зурна



ВАШИНГТОН. /Axios/. Харилцаагаа бүрэн хэвийн болгох тухай АНЭУ, Израиль хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол 9 дүгээр сарын 18-нд Цагаан ордонд болно. 
 Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, хоёр улсын харилцааг хэвийн болгох тухай яриа хэлэлцээ төлөвлөснөөс илүү хурдацтай ахиж байгаа бөгөөд талууд нэмж АНУ-ыг оролцуулсан гурван талт гэрээ байгуулж магадгүй байна. Тодруулбал, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах зорилготой гурван улсын эвслийг байгуулж магадгүй байна.
Хоёр улсын харилцааг хэвийн болгох тухай хэлэлцээрт гарын үсэг зурахаар Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, АНЭУ-ын угсаа залгамжлах хунтайж нар хүрэлцэн ирэх төлөвтэй байгаа тухай АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Роберт О'Брайен өмнө нь мэдэгдсэн байна. 
 
 
Э.АянзаяаЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ