Өвөрхангай /МОНЦАМЭ/.Богд сумын нутаг дэвсгэрт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол гарч, шинжилгээг Зоонозын өвчин судлалын үндсэний төв рүү явуулсан. Тэгвэл уг хариу сөрөг гарсан байна.
Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, Богд суманд тогтоосон хөл хориог цуцалсан бөгөөд цаашид тарваган тахлын өвчлөл гарахаас урьдчилан сэргийлэх,хяналт, шалгалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгаврыг өглөө. Тус суманд тарваганы мах худалдсан, агнасан гэх зөрчлийг гаргасан иргэнийг олж тогтоон хуулийн дагуу хариуцлага хүлээлгээд байгааг сумын Засаг дарга Ч.Чинзориг хэллээ. Тарваганы мах идсэн гэх гурван иргэн гэдэсний нянгаар өвчилжээ.