Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Доналд Трамп сонгуулиас өмнө урьдчилан сэргийлэх тариа гаргаж авахыг хүсчээ



АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп арваннэгдүгээр сарын 3-нд хийхээр төлөвлөж байгаа ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө  бэлэн болгохын тулд Оксфордын их сургууль  “ Астра Зенека” эмийн үйлдвэртэй хамтран бүтээж байгаа коронавирусын эсрэг үйлчилгээтэй урьдчилан сэргийлэх тарианы зөвшөөрлийг батлуулах ажлыг яаравчлуулахаар бодож байна гэж “Финансиал Таймс” сонинд бичжээ. Харин  энэ зорилгоо биелүүлэхэд хэрэгжүүлэх боломжийн нэг нь аравдугаар сард яаралтай ашиглах зөвшөөрөл авахын тулд АНУ-ын  Холбооны хүнс, эмийн бүтээгдэхүүний албыг оролцуулах явдал аж. Мөн энэ тариаг богино хугацаанд гаргаж авах нь Доналд Трампын Засгийн газрын  дүр төрхийг өөрчлөх боломж олгоно. Түүнээс гадна АНУ-д 170 мянга гаруй хүн нас бараад байгаа өвчнийг эмчлэх арга олсноор  ирэх сонгуульд ялах  боломж нэмэгдэх  юм байна Сонинд бичсэнээр энэ төлөвлөгөөний талаар Цагаан ордны тамгын газрын дарга Марк Медоуз,  Сангийн сайд Стивен Мнучин нар  долдугаар сарын 30-нд  Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоситой хийсэн хурлын үеэр тайлбар хийсэн байна. Харин Стивен Мнучины хэвлэлийн төлөөлөгч “Сангийн сайд урьдчилан сэргийлэх тарианы талаар юу ч яриагүй. Мөн ямар ч төлөвлөгөөний талаар мэдэхгүй” гэж ярьжээ.  Түүнээс гадна АНУ-ын  Холбооны хүнс, эмийн бүтээгдэхүүний албанаас хамаарах  ямар нэгэн яаралтай зөвшөөрлийн талаар дурдаагүй гэв.
Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ