Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрхийн гүүр”-ийн доор “Туул” голд тус дүүргийн иргэн Н /38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ мөн өдрийн 18:50 цагийн орчим “Туул” голын усанд толгойгоо норгох гэж байгаад голын усанд унасан тухай дуудлага 2020.08.04-ний өдрийн 19:10 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Аврагчид нийт 20 хоногийн турш эрэн хайх ажиллагааг зохион байгуулж элсэнд дарагдсан байдалтайгаар цогцсыг олсон байна.
Тодруулбал Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 2020. 08.21-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Баянзүрхийн гүүр” гэдэг газраас нийт 74 км-т “Туул” голын усаар завьтай болон голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 10 удаагийн шумбалтыг хийх явцад мөн өдрийн 17:30 цагт тус дүүргийн 11 дүгээр хорооны “Болор туул” амралтын газрын хойд талд “Туул” голын усан дотроос /элсэнд дарагдсан байдалтай/ иргэн Н-ийн цогцсыг олж Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.
Иймд:– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.