Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баян-Өлгийчүүд “Яараад яахав дээ” аяныг идэвхтэй дэмжин нэгдэж байна



 Цагдаагийн ерөнхий газраас “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл" нэгдсэн арга хэмжээ, “Яараад яах вэ дээ” аяныг орон даяар хоёр дахь жилдээ өрнүүлж байгаа.

Аяны хүрээнд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний дүрмийг баримтлах талаар санамж, сэрэмжлүүлэг тарааж, яриа таниулга хийж байна.Одоо ид ачаалалтай байгаа Өлгий-Улаанбаатар чиглэлийн авто замд өдөр бүр хөдөлгөөнт эргүүл гаргаж, тэврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнд хяналт тавьж байгаа.

Мөн аймгийн Сум дундын ойн ангитай хамтран "Шар нуур"-ын хяналтын цэгт автомашины шил арчигч шингэн, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тусгайлан бэлтгэсэн сэрэмжлүүлэг бүхий самбар байрлуулжээ.Цагдаагийн байгууллагаас өрнүүлж буй аяныг орон нутгийн иргэд, жолооч нар идэвхтэй дэмжин нэгдэж байгаа бөгөөд үр дүнд нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулахыг зорьж байгааг албаны хүн хэллээ


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ