http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төв аймагт шаварт суусан машинаас 35 настай эрэгтэй сураггүй алга болжээ


Өчигдөр буюу /2025-09-24/ Төв аймагт шаварт суусан машинаас 35 настай эрэгтэй сураггүй алга болжээ.
Энэ талаар ОБЕГ-аас "Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Илүүрийн гол” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 284 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/ самар түүхээр явсан 3 иргэн буцах замдаа автомашин нь шаварт суусан үед, иргэн Д /35 настай, эрэгтэй/ сураггүй алга болсон тухай дуудлагыг 09.24-ний өдрийн 18:45  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Д /35 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ