Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн “Буянт” голын усанд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 4 км-т/ хүүхэд осолдсон тухай дуудлага 08.04-ний өдрийн 16:05 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:43 цагт осолдсон газраас зүүн хойд зүгт 5 км-т Е /3 настай, эмэгтэй/-ийн цогцсыг усны мандал дээр хөвж байсныг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.