http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Арваас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг дотоодод сургах асуудал багтсан"


Боловсролын зээлийн сангийн журам шинэчлэгдэн батлагдаж, хууль давсан журмыг цуцалсан талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
Журам шинэчлэгдсэнээр, "Хөвсгөл, Булган малчдын хөндсөн "Малчны тухай хууль"-нд орсон малчны нэг хүүхдийг сургах асуудал, цаатан, тува, урианхай өрхийн нэг суралцагч сургах" асуудлууд багтсан байна.
  • 7.2.2.малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжил эзэмшүүлэх зорилгоор төрийн өмчийн сургалтын байгууллагын суралцагчид олгох тэтгэлэг;
  • 7.2.4.хөгжлийн бэрхшээлтэй иргэнд чиглэсэн хэл засал, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сэтгэл зүй, арга зүй (эрүүл мэндийн, спортын)-н мэргэжлийн үндсэн хөтөлбөрөөр суралцагчид олгох.
  • 8.1.Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.5-3.1.7-д заасан суралцагч (цаашид "зорилтот бүлгийн суралцагч" гэх)-д дотоодын сургалтын байгууллагад дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцахад буцалтгүй тусламж олгоно.
  • 8.2.Зорилтот бүлэгт дараах суралцагч хамаарна:
  • 8.2.1. бүтэн өнчин суралцагч;
  • 8.2.2. нэг гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй өрхийн хагас өнчин суралцагч;
  • 8.2.3. хөгжлийн бэрхшээлтэй суралцагч;
  • 8.2.4. эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй өрхийн нэг суралцагч;
  • 8.2.5. хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн нэг суралцагч;
  • 8.2.6. цаатан, тува, урианхай үндэстний өрхийн нэг суралцагч;
дотоодын сургалтын байгууллагад дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцахад буцалтгүй тусламж олгоно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ