
Засгийн газраас түргэн түүхий боловсруулсан, шаардлага хангаагүй хуулийн төслүүдийг “Яаралтай горимоор” хэмээн УИХ-д “шахдаг” нь парламентын толгойн өвчин болжээ.
Мэдээж “түүхий” төслүүдийг УИХ хүлээж авахгүй. Тэгэхээр Засгийн газар нь УИХ-аа “Гүйцэтгэх засаглалын бодлогыг дэмждэггүй” хэмээн буруутгадаг.
“Гуя дагуулж хүзүү” гэгчээр хаа хамаагүй хуулийн төслүүдийг ч бөөндөөд явуулчихдаг тохиолдол гарчээ.
Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ талаар “Зарим зүйл дээр хатуу байр суурь илэрхийлж буцаана. Хуулийн шаардлага хангаагүй төсөл өргөн барьчихаад УИХ энэ асуудлыг авч хэлэлцэхгүй байна гэж хэвлэлд ярьдаг. Хайр найргүй буцаах асуудалд анхаарч ажиллана. “Даварсаар даварсаар Дагвын орон дээр” гэгчээр өөрсдөө хууль хэрэгжүүлэхгүй, шаардлага хангахгүй хуулийн төслүүд өргөн барьчихаад хэлэлцүүлсэнгүй гэдэг. УИХ, Засгийн газрын “Хуулийн тасаг шиг ажиллахгүй” хэмээн чангахан хэлнэ билээ.