Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гамшиг, ослын эрсдэлийг тооцож, бэлтгэл, бэлэн байдлаа сайтар хангаж ажиллахыг анхааруулав


УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Говьсүмбэр аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссын хуралдаанд оролцож, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцжээ. 
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд 3 бүлэг 20 арга хэмжээг хэрэгжүүлэхэд 50 сая төгрөгийг төсөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Энэ онд 289.6 мян.толгой мал хаваржих бөгөөд “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 69 хоршоо шинээр байгуулагдаж, 79 хоршооны 220 малчин өрх 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлд хамрагджээ.
Мөн хээрийн гал түймрийг илрүүлэх камерын хяналтын системийг байгуулж, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг зохион байгуулах хүрээнд зохих арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгааг танилцуулжээ.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Монгол орны ихэнх нутгаар хуурайшилт ихтэй, түймрийн эрсдэл өндөр байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, аймгийн хэмжээнд тохиолдож болзошгүй гамшиг, ослын эрсдэлийг тооцож, бэлтгэл, бэлэн байдлаа сайтар хангаж ажиллах шаардлагатайг хэлсэн үгэндээ онцолжээ
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ