
Хасу Мегастарс багийн тамирчин дээд лигийн хошой аварга спортын шинэхэн мастер С.Нямсүхийн цолыг төрөлх нутгийнхан нь 46 сая төгрөгөөр мялаажээ.
Тэрбээр, волейболын үндэсний дээд лигт
- 2019 oн алт
- 2021 oн мөнгө
- 2022 он мөнгө “Шилдэг довтлогч”
- 2023 oн хүрэл
- 2024-2025 оны улиралд алтан медаль хүртсэн чадварлаг тамирчин С.Нямсүх энэ улирлын дээд лигээс мастер цолоо гардаж авсан юм.
Түүнийг үзэгч олон "Нисдэг Сүхжин" гэж нэрлэдэг нь зүгээр нэг зүйл биш юм. Тэрбээр энэхүү нэрнийхээ утга учрыг хадгалж, үндэсний дээд лигт өөрийн авьяас чадвар, ур ухаанаа харуулсан юм. Залуу тамирчны шинэхэн цолын Хөвсгөл айгийн Их-Уул сумынхан мөнгөн шагналаар шагнажээ.