НОБГ, НЭМГ, НМХГ, НБОГ хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай “НМХЕГ-аас Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор товчоодуудад МХЕГ-ын улсын байцаагчид 24 цагийн турш хяналт тавин ажиллаж байна. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд тарваганы 10 тулмыг гурван тохиолдлоор иргэд тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлж ЗӨСҮТ холболдох журмын дагуу хүргүүлсэн. Мөн Авто тээврийн товчооны цаана буюу хот орчмын нутаг дэвсгэрээс эзэн холбогдогч нь тодорхойгүй долоон тулмыг эргүүл хяналтын журмаар илрүүлсэн.
Эдгээрийг ЗӨСҮТ хүргүүлж, тулам байсан газарт ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Иргэд тарваган тахлын хорио тавигдаагүй байгаа энэ үед гарал үүсэл нь тодорхойгүй, хууль бусаар агнасан тарваганы тулмыг Нийслэл руу оруулж ирэхгүй байх хэрэгтэйг анхааруулж байна. Нийслэлийн 150 гаруй хороонд өнгөрсөн жилээс сайжруулсан түлш түлж эхэлсэн. Энэ жил Баянзүрх дүүргийн 20, Сонгино хайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 гэсэн таван хороог нэмэгдэж байна. Тус таван хороонд энэ өвөл түүхий нүүрсийг хэрэглүүлэхгүй байхаар хянаж ажиллана” хэмээлээ.