Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нийт нутгийн 60 гаруй хувь нь цастай байна


Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хээрийн цасны хэмжилтийн мэ­дээг олон нийтэд танилцуулдаг билээ. Энэ са­рын 20-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувь нь цастай байна. Үүнээс Алтай, Хан­гай, Хэн­­тий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Там­са­гийн хоолойгоор 20 см-ээс их, Завханы Нөм­рөг, Сонгино, Цагаанчулуут, Отгон, Баян­­хон­горын Гурванбулаг, Баянбулаг, Га­луут, Сэ­лэн­гийн Ерөөд 22-32 см хүртэл зу­заан цастай байгаа аж. Харин бусад нутагт цас­ны зузаан 1-10, гуу жалга, хунгарласан газар­таа 50 см-т хүр­чээ. Өнгөрсөн арав хоногт агаарын тем­пе­ратур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, баруун айм­гуудын зарим сумд дунджаас хүйтэн байжээ. Мөн нут­гийн 90 гаруй хувьд хур тунадас дунджаас бага, 10 орчим хувьд нь дунд­жийн орчим буюу түү­нээс ахиу орсныг цаг уурын байгууллагаас мэ­­­дээ­лэв. Ташрамд дуулгахад, Цагаан сарын ши­­­нийн 1-нд Улаанбаатар хотод ялимгүй цас орох нь. Өдөртөө 3-8 хэмийн хүйтэн байх а­жээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ