![](/uploads/posts/2025-02/medium/1739335152_s-905x613.jpg)
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Канадыг батлан хамгаалах салбартаа хангалттай мөнгө зарцуулдаггүй “амьдрах чадваргүй улс” гэж нэрлэсэн тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна.
“Тэд батлан хамгаалах салбартаа маш бага мөнгө зарцуулдаг. Тэд өөрийгөө хамгаалах ямар ч чадваргүй, учир нь бид тэднийг хамгаална гэж боддог. Гэвч бид тэдэнд жил бүр 200 тэрбум ам.долларын татаас олгодог. Хэрэв бид татаас олгохоо зогсоож, импортын татвар нэвтрүүлснээр машин үйлдвэрлэх боломжийг тэдэнд олгохгүй бол тэд амьдрах чадваргүй улс болно” гэж Трамп онцолжээ.
“Яагаад бид жил бүр Канадад 200 тэрбум ам.долларын татаас олгох ёстой юм бэ? Энэ бол их мөнгө. Цаашид ийм байдал үргэлжлэхийг би зөвшөөрөхгүй. Харин Канад манай 51 дэх муж улс болбол надад татгалзах зүйл байхгүй” гэж Америкийн төрийн тэргүүн тэмдэглэсэн байна. Канадын олон оршин суугч улсаа АНУ-ын 51 дэх муж улс болгохыг хүсдэг тухай Трамп нэг бус удаа мэдэгдэж байв. Түүний үзэж байгаагаар ингэж нэгдэх нь Канадын эдийн засгийг тогтворжуулж, тус улсыг гаднын аюул заналхийллээс хамгаалах ажээ.
Канадын ерөнхий сайд Жастин Трюдо хариуд нь Канад улс хэзээ ч АНУ-ын 51 дэх муж улс болохгүй гэж мэдэгдэж байгаа билээ