Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"The MongolZ"-ийн энэ оны анхны тэмцээн "Katowice" өнөөдөр эхэлнэ


Цахим спортын "Counter Strike" төрлийн энэ оны анхны том тэмцээн болох "IEM Katowice" өнөөдөр/2025.01.29/ эхэлнэ. Нийт 1 сая ам.долларын шагналын сантай, өнө удаан түүхтэй уг тэмцээнд дэлхийн шилдэг 24 баг өрсөлдөх бөгөөд Монголын "The MongolZ" чансаагаараа шууд плей-оффын шатанд уригджээ. Өнгөрсөн жилүүдэд "The MongolZ" баг Азийн тэргүүн баг хэдий ч урьдчилсан шатнаас тэмцээнээ эхлүүлдэг байсан бол энэ жилээс "Valve"-ийн дэлхийн чансааны гуравдугаарт бичигдэж байгаа учир шууд плей-офф руу шалгардаг болов.
Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр урьдчилсан шатны эхний тоглолтууд болно. Эндээс хамгийн анхаарал татаж байгаа нь Бразилын "Imperial" багийн эмэгтэйчүүд байна. Тэд энэ жил ийнхүү хоёр дахь удаагаа эрчүүдтэй хүч үзэх гэж байна. Саяхан тус баг "Blast Bounty" тэмцээнд оролцож, дэлхийн шилдэг Украины "NaVi" багийн эсрэг давгүй тоглолтыг үзүүлсэн билээ. Тус тоглолтын дараа "zAAz" ярихдаа "Хэрэв эрэгтэй багууд биднийг тоож, хамт бэлтгэл хийвэл бид илүү сайжрах боломжтой" гэж байв.
"Imperial Female" багийн эхний өрсөлдөгч нь Бразилын "FURIA" байх болно.
Урьдчилсан шатны тоглолтууд дууссаны "The MongolZ"-ийн өрсөлдөгч тодорхой болох учиртай.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ