Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нийт нутгийн 60 хувь нь цастай байна


Улсын хэмжээнд нийт нутгийн 60 хувь цастай байна. Өнөөдрийн байдлаар 8 аймгийн 32 сум цагаан зудын, 15 аймгийн 41 сум зудархуу байгаа юм байна. 
Тодруулбал, Увсын Малчин, Улаангом, Тэс, Түргэн, Хяргас, Баруунтуруун, Зүүнговь, Завхан аймгийн Нөмрөг, Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Тэлмэн, Тэс, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Түдэвтэй, Эрдэнэхайрхан, Баянхонгорын Галуут, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Жаргалант, Галт, Өвөрхангайн Хархорин, Булганы Тэшиг, Хэнтий аймгийн Баян-Овоо, Өлзийт, Хэрлэн, Сүхбаатарын Асгат, Сүхбаатар, Түвшинширээ суманд нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрджээ.
Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Шадар сайдаар ахлуулсан Шуурхай бүлэг Архангай, Булган, Орхон, Завхан, Хөвсгөл, Увс аймагт ажиллаж улсын нөөцийн 2303 тонн өвсийг үнэгүй, 2025 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан олгох, Завхан, Архангай, Өвөрхангай, Увс аймгийн Онцгой байдлын газар, Орхон, Завхан, Хөвсгөлийн гурван сум тус бүрт нэг буюу нийт 7 автомашин өвс олгохоор шийдвэрлэсэн байна.
Одоогоор аймаг, сумын аюулгүйн нөөцөд 5862 тонн өвс, 4134 тонн тэжээл байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээлж байна. Аюулгүйн нөөцийг Баян-Өлгий аймгаас бусад аймгийн малчдад борлуулж байна. Өвсний үнэ 4000-13.000 төгрөг, тэжээлийн үнэ 11.500-26.000 төгрөгийн хооронд харилцан адилгүй байгаа бол аюулгүйн нөөцийн өвсийг дунджаар 5.500 төгрөг, тэжээлийг 11.800 төгрөгөөр борлуулан малчдад хүргэжээ. 
Нийтдээ аймгуудад 2379 тн өвс, 1544.5 тн тэжээл  худалдаалж байгааг ХХААХҮЯ-наас хэлсэн юм. Түүнчлэн гурилын үйлдвэрүүдээс авсан судалгаагаар гуравдугаар сарын 3-ны байдлаар 6100 тонн хивэг нөөцөлжээ. Аймаг, орон нутгаас ирүүлсэн мэдээгээр хаваржилтад 5500 тн өвс, 3000 тн тэжээл шаардлагатай байна. Одоогийн байдлаар улсын болон орон нутаг, үйлдвэрт байгаа тэжээлийн нөөцөөс харахад өвс, тэжээлийн хангамж хүрэлцээтэй байгаа аж. 
Eagle.mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ