Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БНХАУ дэлхийн хамгийн урт хурдны замын хонгилыг барьж дуусгажээ


Хятад улс арванхоёрдугаар сарын 30-нд Шинжаан-Уйгарын өөртөө засах орны цаст уулсаар дамжуулан дэлхийн хамгийн урт хурдны замын хонгилын бүтээн байгуулалтыг барьж дуусгажээ. 22.13 км урт Тяньшань Шэнли туннель ашиглалтад орсноор дэлхийн хамгийн урт нурууны нэг болох Тяньшань уулсаар аялах цагийг гурван цагаас 20 минут болгон бууруулах юм байна. Энэ нь Торгоны замын эдийн засгийн бүсийн гол бүс болох бүс нутгийг Евроазийн орнуудад улам нээлттэй болгоход тусална гэж бүс нутгийн засгийн газраас мэдэгджээ. Туннелийн ажил 2020 оны дөрөвдүгээр сард эхэлсэн байна. Барилгын багийнхан олон бэрхшээлийг даван туулж, 3000м-ээс дээш өндөрт,  геологийн төвөгтэй нөхцөлд барьжээ. Барилгын талбай нь Тяньшань II мөсөн гол болон Өрөмч хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд ойрхон байрладаг тул экологийн хамгаалалтын онцгой стандарт баримталж ажилласан байна.  Хятадад авто замын хонгил барихад анх удаа хонгилын цооногийн машин ашигласан нь технологийн томоохон нээлтэд тооцогдож байна. Шинэ технологи ашиглах нь барилгын ажлын хугацааг 10 жилээс дөрөв гаруй жил болгон бууруулсан байна.  Уг хонгилыг барьсан компанийн ерөнхийлөгч Цүй Жинчуан "Бид энэ салбарт гадаадын орнуудын технологийн монополь байдлыг эвдэж, инновацийн салбарт тэргүүлсэн" гэжээ. Шинэ туннель нь Шинжяны хойд болон өмнөд хэсгийн хүмүүсийн урсгал, харилцаа холбоог сайжруулж, хөгжлийн илүү боломжийг олгоно гэж бүс нутгийн засгийн газар мэдэгдэв.
https://www.straitstimes.com/asia/east-asia/worlds-longest-expressway-tunnel-built-in-xinjiang-china
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ