Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Хүүхдээ асрамжийн төвд үлдээгээд дахин гэр бүл зохиодог хариуцлагагүй эцэг эх олширчээ"


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, удирдлагын багийн хамт /2024.12.03/ “Өнөр бүл” хүүхдийн төвд ажиллаж амьдарч буй орчин, нөхцөл, хоол тэжээл, хувцас хэрэгсэл болон төвийн тулгамдаж буй асуудал, нөхцөл байдалтай танилцлаа.
Өнөр бүл хүүхдийн төвд өнөөдөр 148 хүүхэд амьдарч байгаагаас бүтэн өнчин 82, хагас өнчин 57, эцэг эхтэй 9, хөгжлийн бэрхшээлтэй 23 хүүхэд байна. Сүүлийн жилүүдэд эцэг эхтэй хүүхдүүд асрамжийн газарт ирэх нь нэмэгдэж байгаа гэлээ.
Ихэвчлэн эцэг эх нь архины хамааралтай, хүүхдээ асрамжийн төвд үлдээгээд дахин гэр бүл зохиочихдог хариуцлагагүй эцэг эх олширчээ.
Төвдөө гар урлал, зураг, чөлөөт бөх, биеийн тамир, мэдээлэл зүй, дуу хөгжим, үлээвэр, үндэсний хөгжим, жюү-жицү, уран нугаралт зэрэг дугуйланг хичээллүүлж хүүхдүүдээ хөгжүүлдэг тухай ярьж байлаа. Мөн боловсролын үйлчилгээнд тэгш, хүртээмжтэй хамруулж, мэргэшсэн сэтгэлзүйчид ажилладаг.
Багш, сэтгэлзүйчид зэрэг хүний нөөцийг нэмэгдүүлэхэд бодлогоор дэмжих, урсгал засварыг нь тогтмол хийдэг, хувьсах зардал, төсвийг нь инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх зэрэг олон асуудал бий гэв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ