Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ТоС форумын үеэр ХААН Банк ногоон дата платформоо танилцууллаа


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Тогтвортой санхүүгийн форум” өнөөдөр сүүлийн өдрөө үргэлжилж байна. ТоС холбооны 2024 оны “Манлай банк” ХААН Банк тус форумын “Нөлөөллийн хөрөнгө оруулалт ба тогтвортой санхүүжилтийн хүртээмж” сэдэвт салбар хуралдааныг өнөөдөр Ерөнхийлөгчийн тамгын газар, Санхүүгийн зохицуулах хороо, ТоС холбоотой  хамтран зохион байгууллаа.
Дэлхий нийтээрээ ногоон, тогтвортой хөгжлийг эрчимтэй дэмжиж буй энэ цаг үед Монголын Тогтвортой санхүүгийн форум нь Монгол Улсад тогтвортой ирээдүйг хурдасгах, санхүүгийн шинэлэг хэрэгслүүдийг судлах чухал талбар болж буй төдийгүй бодлогын шинэчлэлийг тодорхойлох, оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих, Монгол Улсын Парисын хэлэлцээр болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтэд хувь нэмэр оруулах гол зорилготой билээ.
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ХААН Банк санхүүгийн салбар болон олон улс, дотоодоос хөрөнгө оруулалт татах, мөн хувийн секторын чадавхийг бэхжүүлэх, тодорхой шийдлүүдийг гаргахад манлайлан ажиллаж, эдгээр боломжуудыг нэмэгдүүлэх чиглэлд олон санал санаачилга, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн. Тиймээс ТоС холбооны 2024 оны “Манлай банк”-ны хувиар арилжааны банкууд төдийгүй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд үнэ цэнтэй туршлагаасаа хуваалцаж, хамтын өсөлтийг дэмжих зорилгоор тус салбар хуралдааныг зохион байгуулсан юм.
2024 оны эхний 9 сарын байдлаар ХААН Банкнаас олгосон ногоон зээл 627 тэрбумд хүрээд байгаа нь 2023 оны эцсээс 61 хувийн өсөлт үзүүлж, нийт системийн банкуудын ногоон зээлийн багцын 50 гаруй хувийг дангаар бүрдүүлж байна. 2026 он гэхэд ХААН Банк нийт зээлийн багцынхаа 10%-ийг ногоон зээл болгохоор зорьж буй.
Өнөөдрийн салбар хуралдааны үеэр ХААН Банк ногоон технологийн шалгуур хангасан бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэгч бэлтгэн нийлүүлэгчийн мэдээллийг нэг дор багтаасан, Монгол Улсын анхны ногоон технологи, ногоон санхүүжилтийн порталыг танилцуулсан нь онцлог байлаа.
2023 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Green database” төслийн хүрээнд green.khanbank.com онлайн платформыг хөгжүүлж, эрчим хүчний хэмнэлттэй, байгальд эерэг нөлөөтэй, уур амьсгалын өөрчлөлт болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн ногоон технологийн дата бааз үүсгээд буй юм. Иргэд харилцагчдад нээлттэй тус платформоор дамжуулан ямар зээлийг ногоон ангилалд авч үзэх, ямар тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн “ногоон”-ы шалгуур хангах вэ гэдэгт хариулт өгөх төдийгүй ногоон бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, технологийн бүртгэл бүхий цогц мэдээллийг агуулах юм. Ногоон технологи үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгчид ХААН Банкны тус платформоор дамжуулан бүтээгдэхүүнээ бүртгүүлээд ногоон зээлээр бүтээгдэхүүнээ борлуулах, мөн ногоон бизнесийн зээлийн санхүүжилт авах боломжтой.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ