Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн 23 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадал бүхий бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад оржээ.
Тус барилгад өнөөдөр /2024.11.11/ Улсын комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсныг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.