Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Олон улсын байгууллагын нэр барьсан залилагчдаас болгоомжлоорой


Цахим сүлжээгээр Монголд үйл ажиллагаа явуулдаггүй гадаадын байгууллагын нэрийг ашиглан иргэдэд тэтгэмж олгоно гэх амлалт өгч, урьдчилгаа төлбөр нэхэх, хувийн мэдээлэл авах замаар залилан хийх тохиолдол нэмэгдэж байна. Эдгээр зарууд ихэвчлэн “Үнэгүй тэтгэмж өгнө”, “Эргэн төлөлтгүй зээл”, гэх мэт амлалттай байдаг аж. Зараа нийтлэхдээ ихэвчлэн орчуулгын программ ашигласан байдаг тул үг, утга найруулгын хувьд алдаатай байдаг. Залилагчид иргэдээс урьдчилгаа төлбөр, хувийн мэдээлэл, эсвэл банкны нууц үгийг нь авах гэж оролдоно. Хуурамч вэбсайт, телеграмм хуудас болон бусад линкүүдээр иргэдийг мэхэлдэг байна. Хэрэв хэн нэгэн танд яаралтай төлбөр хийхийг шаардаж байвал энэ нь залилан байх магадлал тун өндөр.
Жишээ нь, Proparco гэх Францын хөгжлийн агентлаг (AFD)-ийн харьяа байгууллагын нэрийг ашиглан иргэдийг залилж байна. Proparco нь хөгжиж буй улс орнуудад санхүүжилт олгодог байгууллага юм. Гэсэн хэдий ч иргэд цахим залилагчид энэ байгууллагын нэрийг ашиглан, орчуулгын программ ашиглаж бичсэн зарлалуудаа түгээж, хүмүүсээс урьдчилгаа төлбөр төлөхийг шаардаж байна. Түүнчлэн тэдгээр постуудаа бүүст хийж нийтэд сурталчилж, илүү олон хүнд хүргэхийг оролддог байна.
Сүүлийн үед цахим залилангийн гомдол мэдээлэл ихээр бүртгэгдэж байгаа тул анхаарал, сэрэмжтэй байж хувийн мэдээллээ хэн нэгэнд өгөхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна.
ЦЕГ-ын мэдээлснээр
  • Дархан-Уул аймгийн иргэн Т  нь “TAIEX банкны санхүү” нэртэй фейсбүүк хаягтай харилцан тэтгэлэгт хамрагдахаар ХХБ-ны ... тоот дансанд 1.460.000 төгрөгийг шилжүүлж залилуулсан,
  • Өмнөговь аймгийн иргэн Б “Эргэн төлөгдөхгүй санхүүжилт Монгол” гэх фейсбүүк хаягтай холбогдож, 21.140.000 төгрөг шилжүүлж залилуулжээ.
 Иймэрхүү хуурамч зараас дараах аргуудаар сэргийлээрэй:
  • Ямар нэг байдлаар зээл эсвэл тэтгэмжийн талаар мэдээлэл авахдаа тухайн байгууллагын албан ёсны вэбсайт руу орж шалгах
  • Хувийн мэдээллээ хэзээ ч үл таних хүнд өгөхгүй байх
  • Урьдчилгаа төлбөр нэхэх нь залилангийн хамгийн нийтлэг арга тул иймэрхүү саналыг хүлээж авахгүй байх нь зүйтэй.
Мөн олон давтамжтай пост оруулж буй эдгээр хаягт холбоо барих утасны дугаар, тодорхой хаяг байршил байхгүй, зөвхөн чатаар харилцах нөхцөл тулгадаг зэрэг цахим залилангийн шинжүүд их байгаа тул иргэн та хувийн мэдээлэл, дансны дугаараа өгч, өөрийн эд хөрөнгө, санхүүгээрээ хохирохоос ямагт сэргийлээрэй.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ