Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өвөрхангай аймгийн Засаг даргаар О.Пүрэвдоржийг томилохоор болжээ


Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр хуралдаж байна.
Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үр дүнгээр МАН-аас 29 төлөөлөгч, АН-аас 12 төлөөлөгч сонгогдсон юм. Олонхийн санал авсан аймгийн МАН-аас аймгийн ИТХ-ын дарга болон Засаг даргаар томилуулах нэрсийг оруулж иржээ. 
Өвөрхангай аймгийн Засаг даргаар аймгийн МАН-ын хорооны дарга О.Пүрэвдоржийг нэр дэвшүүлсэн байна. Тэрээр өмнө нь Арвайхээр сумын Засаг дарга, аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байв.
Харин ИТХ-ын даргаар Т.Нарангаравыг дэвшүүлсэн байна. Тэрээр “Өвөрхангай Телевиз”-ийн захирал, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ