Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Газар орны нэр хууль бусаар өөрчилсөн хүмүүсийг торгох ялаар шийтгэжээ


Газар орны нэрийг хууль бусаар өөрчилсөн Баян-Өлгий аймгийн албан тушаалтнууд болох Д.Б нарын 14 хүнд холбогдох хэргийг өчигдөр /2024.09.23/  шүүхээс хянан шийдвэрлэсэн байна.
Тодруулбал:
  • Нэр бүхий 4 хүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
  • Нэр бүхий 10 шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар газар орны нэр өөрчлөх/-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
  • Шүүгдэгч Б, К, Г нарт 14000 нэгжээр торгож, 5 жил төрийн албанд орох эрх хасах ял,
  • Шүүгдэгч С-д 10000 нэгж торгох ял, шүүгдэгч А-д 8000 нэгж торгох ял,
  • Нэр бүхий бусад 5 шүүгдэгчид 5000 нэгж торгох ял тус тус оногдуулжээ.
Эл хэрэгт нийслэлийн прокурорын газраас 2024 оны 4 дүгээр сард яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйл.Хууль бусаар газар орны нэр өөрчлөх1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ