Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Багш нарыг хиймэл оюун ухаан ОРЛОНО


Их Британийн нийслэл Лондон хотын хувийн сургууль хиймэл оюун ухаан болон виртуал бодит байдлын хэрэгслүүдийг ашиглан ерөнхий боловсролын сургалт авах 20 сурагч бүхий анги нээжээ.
“Sky News” сувгийн мэдээлснээр, хиймэл оюун ухаан бүхий багштай ангийн нэг жилийн сургалтын төлбөр нь 27 мянган фунт стерлинг. “David Game” коллежийн захирал Жон Далтоны ярьснаар, хиймэл оюун ухаан бүхий платформ нь сурагч бүрийн мэдлэгт тохирсон хөтөлбөрийг боловсруулна. Тоо, англи хэл, мэдээлэл зүй, газар зүйн хичээлүүдийн багшийг хиймэл оюун ухаан орлох аж. Энэ тал дээр мэргэжилтнүүдийн санал зөрөлдөж байна. Зарим шинжээчид компьютер хүний сэтгэл хөдлөлд үл автан, тухайн сурагчийн мэдлэгийг бодитоор үнэлнэ гэж үзэж байгаа бол зарим мэргэжилтнүүд боловсрол нь уйтгартай үйл явц болж хувирна гэжээ. Багштай харилцах, багаар ажиллах боломжоо алдана гэж тэд онцолсон байна.
Харин сурагчид энэхүү инновацыг дэмжиж байна. Ихэнх хүүхдүүд хиймэл оюун ухааны тусламжтай хичээлээ хийж даджээ.
Их Британийн боловсролын технологийн “RM Technology” компаниас явуулсан судалгаанаас үзвэл, сурагчид өөрсдийнх нь өмнөөс хиймэл оюун ухааны хийсэн гэрийн даалгавраа багшдаа шалгуулдаг байна. Ихэнх багш нар ч гэрийн даалгаврыг сурагч эсвэл хиймэл оюун ухаан хийснийг заримдаа ялгахгүй болсноо хүлээн зөвшөөрчээ. Ихэнх багш нар хүний оюун ухаан, энэрэнгүй сэтгэл, бүтээлч чанарыг орлож боломжгүй бөгөөд сэтгэлгүй машин залуу хүмүүсийн ухамсрыг эрэмдэг болгоно гэдэгт итгэдэг байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ