Цаг Уур, Орчны Шинжилгээний газраас мэдээлж буйгаар нийт нутгийн 47 хувьд бэлчээрийн нөөцтэй, 20 хувьд бэлчээр хүрэлцээтэй хэмжээнд байна. Харин нийт нутгийн 21 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, дөрвөн хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, найман хувь нь даац олон дахин хэтэрсэн байдалтай байгаа аж. Тодруулбал, өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 30 гаруй хувьд хэтэрч гарсан байна.