Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нийт нутгийн 80 хувь бэлчээрийн даац хүрэлцээтэй, 20 хувь нь даац хэтэрчээ




Хөвсгөл аймгийн нийт нутгийн 80 орчим хувьд нь өвөл, хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 20 гаруй хувьд даац хэтэрсэн гэсэн судалгааг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс гаргажээ.
Сумын дүнгээр авч үзвэл Улаан-Уул, Баянзүрх, Цагаан-Уул, Арбулаг, Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох, Шинэ-Идэр, Жаргалант, Галт, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Их-Уул, Түнэл, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган сумын зарим багийн нутгаар даац хэтэрч гарсан.
Түнэл сумын зарим багийн нутаг, Хатгал, Алаг-Эрдэнэ, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Мөрөн, Тосонцэнгэл, Их-Уул, Тариалан сумын сумын төвийн багуудадбэлчээрийн даац олон дахин хэтэрчгарсанбайна.
Мөн Арбулаг сумын Хавтага, Бүрэнтогтох сумын Их-Уул,Баянхошуубаг, Баянзүрх, Жаргалант, Галт, Рашаант сумын төвийн багуудад даац 3-5 дахин хэтэрч гарчээ. Иймээс өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа ажээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ