Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Суурьшлын бүс рүү баавгай орж ирэх болжээ



Ойрын өдрүүдэд суурьшлын бүс рүү хүрэн баавгай орж ирэх тохиолдол гарч буй тул Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэв.
Иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг дагаж ой хээрээр аюулгүй байдлаа хангаж зорчино уу. 
Баавгай нь хот суурин газар, суурьшлын бүсэд орж ирсэн, ойртож ирсэн тохиолдолд аймгийн Засаг даргын Тамгын газар болон БОАЖГ-т хандах; 
Аймаг, сумд ажлын хэсэг байгуулж баавгайн тархац нутагт ойр буй малчид, иргэдийн байршил, баавгайн шилжилт хөдлөлийн замнал, явсан  газар орны зураглал тогтоох, яаралтай хариу арга хэмжээ авах;
Баавгай нь удаа дараагийн тохиолдлоор иргэдийн мал, эд хөрөнгөд хохирол учруулж, хүний амь насанд эрсдэл учруулах нөхцөл үүссэн тохиолдолд эрсдэлд өртсөн малчин айл өрхийг тухайн бүс нутгаас холдуулан нүүлгэх;
Бүс нутгаас нүүх боломжгүй бол нэг дор төвлөрч буух;
Айл өрхүүд орой үдшийн цагаар утаа май тавих, гал гаргах, буу тавих, цахилгаан хөрөө асаах;
Машин, мотоцикль, гар утас, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах;
Малын бэлчээр, гэрийн ойролцоох мал амьтны сэг зэмийг холдуулан устгах;
Үзэгдсэн мөрөөрөө хэрэн яваа баавгай хүн рүү дайраагүй тохиолдолд машин, мотоцикль, мориор элдэж хөөж бахардуулах, алж устгахгүй байх;
Тухайн бүс нутагт хүүхэд, эмэгтэйчүүдийг хараа хяналтгүй малд явуулахгүй байх;
Баавгай үзэгдэх, тохиолдож болох аялал жуулчлалын бүс нутгуудад анхааруулга бүхий самбар байрлуулах, хээр хоноглохгүй байхыг анхааруулж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолоор батлагдсан "Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ"-ээр Хүрэн баавгай нь 12.450.000 төгрөгийн үнэлгээтэй тул зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд Байгаль орчныг хамгаалах тухай болон Амьтны тухай хуульд заасны дагуу 24.900.000 төгрөг төлөх заалттай.
Яаралтай тохиолдолд “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” /Утас: 88001414, 88623198/; “Амьтан-Асралт” ХХК /Утас: 99772972/ яаралтай мэдэгдэн, мэдээлэл солилцон ажиллахыг сэрэмжлүүлж байна.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ