Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Яамдын ТНБДарга нарыг УИХ-ын гишүүдээс томилох хувилбар яригдаж байна


Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН нам 2024-2028 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Засгийн Газар байгуулаад буй билээ. Нэгэнт ажлаа эхэлсэн Хамтарсан Засгийн Газрын гэрээг боловсруулах ажил ч шувтарч, өнөөдөр Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцсэн байна.
Үүнтэй зэрэгцэн Яамдын Төрийн Нарийн Бичгийн Дарга нарыг УИХ-ын гишүүдээс сонгох хувилбар яригдаж эхэлжээ.
 
Үндсэн хуулинд "УИХ-ын гишүүн Засгийн Газрын гишүүнээр хавсран ажиллаж болно" гэсэн заалттай тул Засгийн Газрын тухай хууль, Төрийн Албаны тухай хуулинд өөрчлөлт оруулж, Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга нь Засгийн Газрын гишүүн мөн гэсэн заалтыг тусгах замаар уг өөрчлөлтийг хийх боломжтой гэнэ. 
 
Засгийн газрын бүтэц болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулиар Засгийн газрын бүрэлдэхүүнийг 22 сайд, 16 яамтай байхаар баталсан. Эдгээр нь 100 хувь УИХ-ын гишүүд байгаа.
Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга нь Засгийн Газрын гишүүн мөн гэсэн хуулийн өөрчлөлт хийгдвэл дахин УИХ-ын 16 гишүүн Засгийн Газарт орно гэсэн үг юм. Мөн Салбар дундын хоорондын уялдааг хангах Үндэсний Хороо гэгчийг байгуулан, хорооны зохицуулагчдыг нь Засгийн Газрын гишүүн болгох санал ч гарч буй аж.
sonin.mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ