Тодруулбал, Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум. Хоолойн зах багийн "Тэнгис" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 300 км, сумын төвөөс баруун хойд зүгт 100 км/ “Тэнгис-Шишгэд”-ын голд гурван хүн моторт завиар зугаалж яваад завь нь хөмөрч хоёр хүн нь эсэн мэнд гарч, нэг хүн нь осолдсон байна. Энэ талаарх дуудлагыг наймдугаар сарын 03-ны өдрийн 19:08 цагт хүлээн авсан ч Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Агаараас эрэн хайх, аврах ангийн 111 дүгээр анги, Үндэсний аврах бригадын алба хаагчид ар гэрийнхэнтэй иргэн П/36 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг наймдугаар сарын 05-ны өдрийн 09:00 цагаас 18:00 цагийн хооронд зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.