Японы ерөнхий сайд өчигдөр орой ард түмнээсээ уучлал хүсчээ.
Учир нь түүний засгийн газарт 2019 оны 9 сард хууль зүйн сайдаар ажиллаж байсан их хурлын дээд танхимын гишүүн Кавай Кацүюки,түүний эхнэр доод танхимын гишүүн Кавай Анри нарын сонгуулийн ажилдаа их хэмжээний мөнгө тараасан,хэрэглэсэн хэргийн улмаас прокурорт шалгагдаж байгаа юм.
Удахгүй ойрын хугацаанд шүүх хурал нь болох аж.
Ийм учир ард түмэндээ улс төрийн алдаа гаргасандаа уучлал хүсээд ... Одооноос эхлэн намын сонгуулийн сурталчилгаа хийх дүрэмдээ хатуу өөрчлөлт оруулж маш зөв шинэ менежментээр ажиллах болно гэж мэдэгдэв.