Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Булган аймгийн Хангал суманд "Алтан гадас" одон хүртээжээ


Булган аймгийн Хангал сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус сумыг Төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнажээ.
Хангал сум нь газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлж ирсэн. Эрдэнэт хоттой ойрхон байршилтай, хатуу хучилттай авто замаар холбогдсон, хүн ам ихтэй, хөдөө аж ахуйн чиглэлийн томоохон үйлдвэр, нутгийн иргэдийн санаачилга дээр үндэслэсэн жижиг бизнесийг дэмжиж, ажлын байр бий болгох боломжтой нутаг.
Байгалийн сайхан тогтоцтой Хангал суманд аялал жуулчлал хөгжүүлэх, нутгийн онцлогийг илтгэсэн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зах зээлтэй ойрхон зэрэг олон давуу талтай. Хангал сумаас Монгол Улсын Үндэсний спортын ууган гавьяат мастер, Монгол Улсын дархан аварга Б.Түвдэндорж, Ардын жүжигчин Ц.Үенч тэргүүтэй алдартнууд төржээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ