Ардчилсан намын дарга С.Эрдэнэ сонгуульд намаа удирдаж ялагдалд хүргэсэн хариуцлагаа хүлээж намын даргын ажлаа өгөхөөр шийдсэнээ мэдэгдсэн. Улмаар намын даргын ажлыг АН-ын дэд дарга Ц.Туваанд хүлээлгэн өгөхөөр болсон.
Үүний дагуу өнөөдөр намын тамгыг Үндсэн дүрмийн дагуу УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга Ц.ТУВААНД хүлээлгэн өглөө.
Тус намын дараагийн даргын сунгаа эхэлсэн бөгөөд ирэх наймдугаар сарын 23-нд тодорно.