Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ӨМНӨГОВЬ: Нийт төгсөгчийн 86.2 хувь нь элсэлтийн ерөнхий шалгалт өгнө



Өмнөговь аймгийн ЕБС-ийн 2023-2024 оны хичээлийн жилд 589 суралцагч төгсжээ. Харин элсэлтийн ерөнхий шалгалтад 508 хүүхэд 10 хичээлээр шалгуулахаар бүртгүүлсэн бол өмнөх оны 77 төгсөгч  байна.  Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар 2024 оны зургаадугаар сарын 17-28-ны өдрүүдэд "Багш хөгжлийн ордон"-д есөн хичээлээр 18 багш 162 цагийн нэгдсэн давтлага зохион байгуулж, сурагчдыг шалгалтад бэлдсэн байна. Элсэлтийн шалгалтыг 2024 оны долдугаар сарын 4-7-ны өдрүүдэд Даланзадгад сумын нэгдүгээр сургууль дээр зохион байгуулна.


Шалгуулагчидeyesh.eec.mnхолбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч бүртгэлийн хуудсаа хэвлэж авна.

ЕБС-ийг 2024 онд төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулах мөн суудлын хуваарь, бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх бичиг баримт, иргэний үнэмлэхтэй очих юм. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ