Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг буулгах ажиллагаа хоёр дахь удаагаа амжилтгүй болбол ууланд нь үлдээнэ


"8K Expeditions"-ийн илгээсэн эрлийн багийнхан сураггүй болсон Монголын уулчин 53 настай Цэдэндамбын Өсөхжаргал болон түүний хамтрагч 31 настай Лхагважавын Пүрэвсүрэнгийн цогцсыг олсон талаар мэдээлсэн.
Даатгалын компани 8K багийнхан нас барсан уулчдын ар гэрийнхэн, Монголын консулын газартай хамтран ажиллаж байгаа бөгөөд "Бид цогцсуудыг бааз руу буулгахаар төлөвлөж байгаа бөгөөд тэндээс эх оронд нь буцаах болно" гэсэн байдаг.
Тэгвэл уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг уулнаас буулгах эхний ажиллагаа явагдсан ч амжилтгүй болсон, дахин нэг оролдлого хийгээд бүтэлгүйтвэл тэнд нь үлдээнэ гэж түүний аав ярьжээ.  Л.Пүрэвсүрэн агсны цогцос 8,300 метрийн өндөрт хадан хавцал дунд байгааг олж тогтоогоод байгаа юм байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ