Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Мах иддэггүй намынхан буюу малчдад хайргүй АН


Өнөөдөр гурван сая гаруй монголчууд бүгд л мах идэж амьдарч байна. Гэхдээ бид өдөр бүр чанартай, шинэ мах идэхийн тулд хөдөөг, малчдыг, малыг дэмжмээр байгаа юм. Ийм бодлогыг төр засгаас хэрэгжүүлж эхэлсэн ч мах иддэггүй, малчдад хайргүй бололтой АН-ынхан эсэргүүцсээр байна.
Бүх зүйлийн эсрэг явбал сөрөг хүчин дүрэндээ орно гээд итгэчихсэн бололтой. УИХ-аар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан. Үүний хүрээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар хэрэгжүүлж байгаа. Манай улс 189.3 мянган малчин өрхтэй, 2023 онд 64.6 сая мал тоологдсон.
Мал аж ахуйн салбарын ДНБ-д эзлэх хувь 11.6 гэсэн албан ёсны тоо бий. “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий үр дүнд малчид хоршоолж, төрийн оролцоогүйгээр арилжааны банкнаас хөрөнгө оруулалтын зээл авч дээрх хувь хэмжээг өсгөх боломжтой юм. Мал аж ахуйн салбарыг бүтээмж өндөртэй, эрсдэлд тэсвэртэй болгоход төрөөс анхаарч байгаа ч Ардчилсан намынхан эсэргүүцсээр байна.
Шинэ Зеланд улс гэхэд л сүүлийн 20 жилийн хугацаанд малын тоогоо бууруулж, 1 малын ДНБ-д бүрдүүлж буй дүн нь 59 ам.доллароос 311 ам.доллар болж нэмэгдсэн байна. Харин манайд 2010 оноос хойш малын тоо 97 хувиар өссөн ч 1 малаас ДНБ-д бүрдүүлсэн дүн 31 ам.доллар гэжээ. Монголын малчид Шинэ Зеланд шиг хөгжих гэхээр мах иддэггүй АН-ынхан эгдүүцсээр байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ