Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Өндөртолгойд байсан, 10 кВ-ын 14 дүгээр тулгуур багана өчигдөр орой үерийн улмаас Богдын голын усанд унасан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан албан хаагчид, "Алтай-Улиастай эрчим хүчний систем” ТӨХК-ийн Завхан салбарын ажилтнууд хамтран, уг тулгуур баганыг босгон , хэвийн болгов.