“Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихээр МАН-д хүсэлтээ өгчээ. Тэрбээр аль тойргоос нэр дэвшихээ зарлаагүй ч говийн бүс буюу долоодугаар тойрогт нэр дэвшихээр төлөвлөж буй гэх мэдээлж байна. Тэр улс төрд орохоор шийдсэн хэмээснийг бид өмнө нь мэдээлсэн.
Д.Болд, "Хамтдаа өссөн, хөгжсөн, бүтээсэн бас илүү сайхан нийгмийг хүссэн бүх л монголчуудаа хамт гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. Илүү хүчтэй, илүү шударга, илүү тэгш хүртээмжтэй нийгмийг хамтдаа бүтээцгээе.
Жич: Надаас үл шалтгаалах олон хүчин зүйлс байгаа болохоор үйл явц тодорхой болох өдрийн морин цагт албан ёсоор зарлах болно. Таныг хүндэтгэсэн: Иргэн Доржсүрэнгийн Болд" гэжээ.